2007-03-05
Инээдмийн иллэг

 

 

                                        Хотын нэр

 

Эдүгээ  АНУ-ын нийслэл Вашингтон хотод гэр бүлийн хамт “ Гэрийн карт” өвөрлөн суугаа чөлөөт бөхийн Ази тивийн аварга ,ОУХМ Л.Сэргэлэнбаатарынд саяхан нэг найз нь зочилжээ.

Өөрийн амьдран суугаа хотоо танилцуулан явахдаа Сээгий найздаа    “За Вашингтон гэдэг чинь уг нь англиар үгийн үндсийг авч үзвэл WASH  буюу угаах гэсэн үйл үг, дээр одоо үргэлжлэн буй цагийн NG дагаварыг залгахаар    угааж байна   болж байгаа юм.Ард нь   TON  буюу тонн нэмээд   WASHINGTON болж байгаа биз дээ.

Тэгэхээр манай хотын нэрийг тонн тонноор угааж буй хот гэж орчуулж болно шүү гэж тайлбарлажээ.

 

 

Орчуулга

 

Л.Сэргэлэнбаатар өмнө нь Будант Альбион багагүй хугацаанд англи хэлийг муугүй эзэмшсэн нэгэн.Америкт ирээд бүр ч сайжирч байгаа аж.Тэрбээр “ Тунгалаг Тамир” романыг орчуулж эхлээд байгаа түүний хөрвүүлснээс хэсэглэн авч сонирхуулья.

Эрдэнэ гэрийнхээ эсгий үүдийг сөхөн ууртай нь аргагүй орж ирж буй хэсгээс.

Эрдэнэ:  - REALLY

Долгор:  -YES

Эрдэнэ:  -  DIRTY BITCH

 

 

Тэмдэгтэй шатар

 

Эдүгээ Сан-Франциско  хотноо амьдран суугаа Америк дахь Монголчуудын  “Замдаан” сэтгүүлийн эрхлэгч  Д.Цэрэндорж бол цагтаа боксоор хичээллэж цол зэрэг хүртэж явсан нэгэн.

Дорнот нутгийн , буриад цустай хөвүүн тэрбээр “ карт”ч дажгүй тоглодог гэнэ.Саяхан Цэрэндорж хүндийг өргөлтийн ахмад тамирчин Энхбатынд очиж,түүнтэй шатраар халз үзэхээр шийджээ.

Өөрийн хожилд их л итгэл төгс байсан Цээгий урам муутай Энхбатынхаас гарч ирэхэд нэгэн найз нь    “За яасан ,хожигдчихоо юу?”   хэмээн асуухад  “ Муу хог чинь тэмдэгтэй шатраараа тоглоод хожчихлоо” гэж хэнэг ч үгүй залжээ.

 

 

 

 

Монголд төөрөөгүй байж

 

 

 

1994 онд Японы Хирошимад болсон Азийн наадмын үеэр чөлөөт бөхийн ОУХМ Т.Зүүнбаян ,М.Баярсайхан  нар нэгэн удаагийн бэлтгэлээсээ ялимгүй хоцрон иржээ.

Шигшээгийн ахлах дасгалжуулагч байсан З.Ойдов шавь нараасаа яагаад хоцорсон шалтгааныг нь асуухад Т.Зүүнбаян :

-Багшаа төөрөөд гэж хариулжээ.

З.Ойдов багш ч:

 –Та нар 70 жил хөгжсөн Монголдоо төөрдөггүй байж ,40-хөн жилийн өмнө ҮНС байсан газар төөрөөд байх даа яадаг юм гэж амыг нь тагласан гэдэг.

 

 

 

 

                    Үнэгүй байшин

 

 

Спортын нэрт гэрэл зурагчин С.Энхжаргал Америкт анх ирснийхээ дараа англиар үнэгүй буюу FREE гэдэг үгийг хамгийн эхлээд сурчээ.Нэгэн өдөр 25-р суваг ТВ-ийн спортын нэвтрүүлэгч “тугал” хэмээх Энхтөртэй гудамжаар алхаж яваад байшингийн ханан дээрх FREEDOM(эрх чөлөө) гэсэн бичиг байхыг хараад “Та нар чинь одоо хүртэл үнэгүй байшин байхад мэдэхгүй хөлсний байранд суудаг байсан хэрэг үү?” хэмээн халагласан гэнэ. 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 10:12 | | уншсан: 417 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:





:-)