2007-05-23
“Тайрдас” түүхэнд нэрээ мөнхөллөө

“Тайрдас” түүхэнд нэрээ мөнхөллөө

 Хөлбөмбөг хэмээх гайхамшигт спортын түүхэнд мөнхөрсөн олон арван од болсон тоглогч бий. Гэвч тэдэн дундаас албан ёсны тоглолтуудад 1000 –аас дээш гоол оруулсан ердөө хоёрхон хөлбөмбөгч байсан билээ. Мянган гоолын “өндөр” босгыг анх давсан нь Артур Фреденрайх. ХХ зууны эхний хагасын хамгийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Фреденрайх нийтдээ 1300 шахам бөмбөгөөр өрсөлдөгчдийнхээ хаалгыг мялаасан гэдэг. Хоёр дахь “мянгат гоолчин” бол  хөлбөмбөгийн Хаан Пеле. Дэлхийн гурван удаагийн аварга цолтой манай гаригийн цорын ганц хөлбөмбөгч маань 1000 дахь гоолоо 11 метрийн торгуулийн цохилтоор оруулж байсан түүхтэй.

 Тэгвэл уржигдар буюу 2007 оны тавдугаар сарын 20-нд хөлбөмбөгийн ертөнцийн гуравдахь мянгатан мөн л 11 метрийн торгуулийн цохилтын дараа төрлөө. Та бидний сайн танил, “Тайрдас” хочит, Бразилийн цуутай довтлогч, дэлхийн аварга. өдгөө 41 нас сүүдэр зооглож буй Ромарио Бразилийн аварга шалгаруулах тэмцээний “Васку да Гама”-“Спорт ресифи” багуудын тоглолтын 47 дахь минутад “Спорт Ресифи”-ийн хаалганд 11 метрийн торгуулийн цохилтоос 1000 дахь “GOOOOOOOOOOOOL”-оо орууллаа. Энэ түүхэн үйл явдлын дараа тоглолт бараг 20-иод минут завсарлаад дахин үргэлжилжээ. Тоглолтын дараа хөгжөөн дэмжигчид балиашигууд түүхэн үйл явдлын амьд гэрч болсныхоо дурсгал болгон “Сан Жануариу” цэнгэлдэхийн ногоон зүлгийг юу ч үгүй болтол нь зулгаан гэр рүүгээ авч явцгаасан байна. Мөн Бразилийн Ерөнхийлөгч Луис Инасиу Лула  “Тайрдас”  руу утас цохин баяр хүргэсэн гэнэ.  Ийнхүү 1994 оны дэлхийн аварга, ДАШТ-ий шилдэг тоглогч, 1994 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгч, элсний хөлбөмбөгийн дэлхийн аварга, Олимпийн мөнгөн медальт, Бразил, Голланд, Испанийн улсын аварга, олон арван тэмцээний шилдэг довтлогч Ромарио де Соуза Фариа  домогт Фреденрайх, хөлбөмбөгийн Хаан Пеле нартай зиндаа нийллээ. Хөлбөмбөгийн түүхэн дэх гуравхан “Мянгат гоолчин” маань гурвуулаа Бразилийнх гээд бодохоор энэ улсыг “Хөлбөмбөгийн ид шидтэнгүүдийн орон” гэх нь үнэхээр ч аргагүй юм даа. 

 

 

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 01:55 | | уншсан: 475 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


ЯГ ХЭД ДЭХ НЬ ВЭ ?
Бразилийн Артур Фриденрайх 1909-1935 онд 1329,

Хөлбөмбөгийн хаан Пеле 1363 тоглолтод 1281,

Австрийн Франц Бимбо Биндер 1930-1950 оны хооронд 1006

Бразилийн
Бичсэн: arsenal цаг: 14:33, 2007-05-28 | Холбоос | |





:-)