2007-07-23
“Манчестер Юнайтед” Монголд буугаад явжээ

“Манчестер Юнайтед” Монголд буугаад явжээ

 

Английн төдийгүй дэлхийн хамгийн нэр хүндтэй, алдар цуутай хөлбөмбөгийн багуудын нэг “Манчестер Юнайтед” багийн хөлөглөсөн онгоц бямба гаригт (07.21) манай “Чингис хаан” олон улсын нисэх буудалд түр хугацаагаар буугаад хөөрчээ. Английн премьер лигийн аварга “МЮ” Азийн орнуудаар аялан тоглож байгаа билээ. Энэ сарын 17-нд Японы Токио хотод хийсэн тоглолтдоо 2:2-оор хайнцаад, дараа нь 7 сарын 20-нд БНСУ-ын нийслэлд  “Сөүл” багтай тоглон 4:0-оор хожсон юм. Ингээд тэд Хятад руу хөлгийн жолоо залсан бөгөөд 7 сарын 23-нд Макаод, 7 сарын 27-нд Гуанжоуд тус тус тоглоод Будант Альбион руугаа буцах ажээ. Сөүлээс Макао орохдоо Монгол руу даялан ирж түр саатсан нь ямар учиртайг тодорхой мэдэх аргагүй байна. Хэдийгээр онгоцноосоо цухуйгаагүй ч Роналду, Руни тэргүүтэй, олон арван одтой “Манчестер Юнайтед” Монгол оронд газардсан нь манай хөлбөмбөгийн, спортын түүхэнд тодоор бичигдэх нь мэдээж. Хэрвээ манай хөлбөмбөгийн холбооныхон эртхэн мэдээд “толгой нь ажилласан” бол хэдхэн минут боловч “Чингис хаан”-ы нутагт  хөл тавиулж, хэвлэлийн бага хурал хийлгээд явуулсан бол бидэнд том л сурталчилгаа болох байсан байхдаа.

Тээр жил, 70-аад оны дунд үед Германы домогт хөлбөмбөгчин Франц Беккенбауэр Монголд ирээд, бүүр “Улаанбаатар” зочид буудалд хонож өнжөөд явсныг тухайн үед нь мэдээгүй хоцорсон гэдэг. Манайхан зүгээр нэг ТВ-ийн олон ангит “Савангийн дуурийн” жүжигчдыг ирэхэд л хөл алдан , дээр дооргүй гүйлдэж, тэр битгий хэл Төрийн “томчууд” нь хүртэл намба алддаг мөртлөө дэлхийд алдартай спортын одуудыг даанч “тоохгүй” юм даа.

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 04:18 | | уншсан: 924 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
Buur gadaadiin reportuudad ingej bichsen bna "The match was part of United's preseason tour in Asia, which also included a stop in Japan. The team will head to Mongolia on Saturday." Tegeheer sanaandgui ch mongoloor dairaagui l bna daa. Uchiriig ni sain medeh heregtei
Бичсэн: Sergelen (зочин) цаг: 11:18, 2007-07-25 | Холбоос | |


дахин нэг од
цаани чини наката монголд ирсэн сураг баина.
Бичсэн: цаг: 19:17, 2007-07-23 | Холбоос | |


Сэтгэгдэл
оо ямар балай юм бэ. мэдсэн бол очихгуй юу. онгоцыг н ч болов харж авах байсан юм.
Бичсэн: bdelger (зочин) цаг: 12:50, 2007-07-23 | Холбоос | |


Сэтгэгдэл
харин тиймээээ хайран юм!!! чи яаж мэдэв? манай онгоцны буудал ч япон солонгос макао хятад эд нарынхтай харицуулашгүй л дэээ энийг уншаад юун түрүүн энэнээс л эхлээд санаа зовлооо
Бичсэн: uka цаг: 07:11, 2007-07-23 | Холбоос | |





:-)