- “G-Mobile” Таныг “South Africa-2010” руу хөтөлнө-
Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн гайхамшигт спорт бол хөлбөмбөг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэрбумаар тоологдох үзэгч хөгжөөн дэмжигч, үнэнч фэнүүд, хэдэн зуун саяар тоологдох үе үеийн ширэн бөмбөгийн мастерууд, цагийг эзлэн төрсөн домогт одууд төдийгүй бөмбөг өшиглөн гоол оруулбал энэ хорвоо дээр хамгийн аз жаргалтай хүн шиг өөрийгөө төсөөлж буй өнчин хүүхдүүд ч хөлбөмбөгийн халуун ам бүлийн бүрэн эрхэт гишүүн нь болохоор хөлбөмбөг “ТОМ” байх нь аргагүй ээ.
Хэзээ ч дахин давтагдахгүй бас мартагдахгүй уран гоё тоглолт, уралдаан тэмцээний оргил нь дөрвөн жил тутам болдог хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. Уг нь албан ёсоороо бол “ФИФА-ийн Дэлхийн цом” буюу FIFA World Cup гэдэг ч бүгд л дэлхийн аварга гээд хэлээд, нэрлээд сурчихсан билээ. Нээрээ ч дэлхийн цомын аварга гэснээс ДЭЛХИЙН АВАРГА гэдэг нь хамаагүй хүчтэй, хүндэтгэлтэй , чанга тод сонсогдох болохоор ингэж нэрлэхээс ч яахав.
Энэ жил 19 дэх удаагийн ДАШТ зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 11-нд ӨАБНУ-д явагдана. Өмнө нь Өмнөд болон Хойд Америк, Европ, Ази тивд айлчилсан хөлбөмбөгийн ДАШТ маань анх удаагаа Африк тивд зочлох гэж буйгаараа онцлог.
“South Africa-2010” эхлэхэд ганцхан сар үлдлээ. Хөлбөмбөгийн хорхойтнууд, хөгжөөн дэмжигчдийн болон уншигч авхай Та бүхэндээ “Таван цагариг” сонин, “Таван цагариг-Америкт” сэтгүүл(www.argamag.com/sport ), “Аргамаг инк”, “Замдаан” сэтгүүл(www.zamdaan.com ), “Даяар Монгол” сонин(www.dayarmongol.com ), “Мэдээлэл”(www.medeelel.com ), “Орлоо” (www.orloo.com) вэб сайтууд хамтран “ World Cup 2010” буланг нээж байна.
Манай булангийн мэдээллийн спонсор нь “G-MOBILE” корпораци. (www.g-mobile.mn). Үндэсний маань шилдэг компанийн нэг G Mobile гадаадад амьдардаг монголчууддаа зориулан олон арван сэтгэлд шингэсэн үйлчилгээ явуулдгийг бид мэднэ. Тэгвэл энэ удаа хөлбөмбөгийн хорхойтнуудаа “Жи Мобайл” маань Африкийн сафари хөтөч нь болж байна. “Жи Мобайл” спортод, хөлбөмбөгт “хандарч” байгаа нь ганц энэ биш. АНУ-ын Баруун эрэг хавь буюу Бэй Аэриагийн Монголчуудын хөлбөмбөгийн тэмцээний гурван удаагийн аварга “Таван цагариг” багийг бас ивээн тэтгэдэг билээ.
“World Cup 2010” буланг маань хөлбөмбөгийн ДАШТ-ийг дуустал Таныг алаг бөмбөгтэй холбоотой , “Африк-2010” –тай холбоотой бүхий л мэдээ, мэдээллээр хангах төдийгүй, ДАШТ-ий үүх, түүхийг танилцуулж, хөлбөмбөгийн ДАШТ-д зориулсан тааврын уралдааныш явуулна.
За ингээд “ G-Mobile”-аар “газарчлуулаад” “Хар тивээр” хөлбөмбөгийн жимээр аялацгаая.
Jabulani
Adidas Jabulani нь 2010 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий албан ёсны бөмбөгийн нэр юм. Энэхүү бөмбөгийг 2009 оны 12 дугаар сарын 4-нд ӨАБНУ-ын Кэйптаун хотод болсон ДАШТ-ий сугалааны ёслолын ажиллагааны үеэр олон нийтэд энх танилцуулсан билээ.
Jabulani гэдэг нь африкийн зулу хэлээр баярлах, цэнгэх үг ажээ.
“Adidas Jabulani” нь Grip n Groove хэмээх цоо шинэ технологоор хийгдсэн бөгөөд мэргэжилтнүүд уг бөмбөгийг цаг агаарын ямар ч нөхцөлд тохиромжтой, хөөрөхдөө тогтвортой гэх мэт олон давуу талтайг нотолж байгаа юм.
Тус бөмбөг эь цагаан дээр сууриласан африк стильтэй дөрвөн гурвалжин хээтэй бөгөөд нийтдээ 11 өнгө багтсан байна. Энэ 11 өнгө нь хөлбөмбөгийн нэг баг 11 тоглогчтой байдгийг төдийгүй Өмнөд Африк 11 томоохон овогтой, бас 11 албан ёсны хэлтэйг бэлгэджээ.
ДАШТ-ий аваргын төлөө тоглох хоёр баг шар хээтэй бөмбөгөөр тоглох ба уг бөмбөгийн нэр бас арай өөр Jo’ bulani байх юм. Финалын тоглолт болох Йоханнесбург нь “Алтан хот” , Jo’burg хэмээхн олонтаа нэрлэгддэгээс ийм нэр үүсчээ.
Ц.Энхтүвшин (“Таван цагариг”)