2007-10-09
Ч.Цэвээнпүрэв дэлхийн аварга цолоо хоёр дахь удаагаа хамгааллаа

Ч.Цэвээнпүрэв дэлхийн аварга цолоо хоёр дахь удаагаа хамгааллаа

 

 

Өчигдөр буюу аравдугаар сарын 7-нд Английн Shaw хотноо Монголын тамирчин Чойжилжавын Цэвээнпүрэв мэргэжлийн боксын WBF(World Boxing Foundation)-ий featherweight  жингийн Дэлхийн аварга цолоо хамгаалах тоглолтыг Угандын тамирчин ABU(African Boxing Union)-ий аварга Абду Тебазалватай хийж, 12 раунд тоглон оноогоор (119:110,118:110,113:114)ялж, дэлхийн аварга цол, алтан бүсээ хоёр дахь удаагаа хамгааллаа.

Баруун Европт “Mongolian Warrior” нэрээр алдаршсан Ч.Цэвээнпүрэв Английн Олдхэм хотноо суурьшин бэлтгэл сургуулиа хийдэг бөгөөд 2006 оны дөрөвдүгээр сард Кенийн Дэвид Кийлуг гуравдугаар раундад нокаутаар ялан WBF-ийн Дэлхийн аварга цолыг хүртсэн билээ. Тэрбээр өнгөрөгч гуравдугаар сард Дэлхийн аварга цолоо хамгаалах анхны тулаанаа Гүржийн Николос Беркаташвилитай хийж дөрөвдүгээр үед нокаутаар буулган авсан юм.

Ч.Цэвээнпүрэв мэргэжлийн боксын рингэнд 25 ялалт(17Ko) байгуулж, дөрвөн удаа ялагдсан амжилттай.

 

                                                                      

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 02:40 | | уншсан: 620 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:





:-)