2007-10-20
Монголын боксчид Чикагод хөл тавилаа

Монголын боксчид Чикагод хөл тавилаа

 

Энэ сарын 23-нд эхлэх боксын ДАШТ-д оролцох Монголын баг тамирчид Чикагод хүрэлцэн ирлээ. Тэд “Салхит хотын” төвд орших “Palmer House Hilton” хэмээх тухлаг буудалд байрлалаа. Манай тамирчид өнөөдөр анхны бэлтгэлээ хийх юм. Тэмцээний өмнө болох Олон улсын боксын холбооны чуулганд МБХ-ны ерөнхийлөгч Д.Цогтбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга , гавьяат тамирчин Т.Үйтүмэн нар оролцох ажээ.

            Энэ удаа Монгол Улсаа Чикагогийн рингэн дээр дараах тамирчид төлөөлнө.

            48 кг: ОУХМ Пүрэвдоржийн СЭРДАМБА. 2007 оны Ази тивийн аварга, оюутны ДАШТ-ий хүрэл медальтай.

            51 кг:  СМ Лувсанцэрэнгийн ЗОРИГТБААТАР. Тайланд, Чех, Германы ОУТ-ий медальтай.

            54 кг: ОУХМ Энхбатын БАДАР-УУГАН. 2007 оны Ази тивийн аварга. Оюутны дэлхийн аварга, Азийн наадмын хүрэл медальт, Германы Халле хотноо болдог “Химийн цом” ОУТ-ий аварга.

            57кг: ОУХМ Зоригтбаатарын ЭНХЗОРИГ. 2007 оны Ази тивийн аварга. ОУТ-ий алт, мөнгө, хүрэл медальтай.

            60 кг: ОУХМ Уранчимэгийн МӨНХ-ЭРДЭНЭ. Зүүүн Азийн наадмын аварга, Азийн наадмын мөнгө, Оюутны ДАШТ-ий хүрэл медальтай. Германы “Химийн цом”, Чехийн ОУТ-ий аварга. ДАШТ-ий шагналт байрт шалгарч, 2004 оны Афины олимпод оролцож байсан.

64 кг: ОУХМ Бямбаагийн ТҮВШИНБАТ. Оюутны ДАШТ-ий хүрэл, Азийн аваргын мөнгөн медальтай. ОУТ-ий мөнгө, хүрэл медальтай.

69 кг: СМ Мөнгөнцоожийн НАНДИН-ЭРДЭНЭ. Азийн АШТ-ий мөнгөн медальтай.

            1974 оноос эхлэн зохиогдсон ДАШТ-ээс Монголын “ширэн бээлийтнүүд” хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. 1982 онд гавьяат тамирчин Р.Отгонбаяр мөнгө, 1993 онд гавьяат тамирчин Э.Цогтжаргал хүрэл, 1997 онд гавьяат тамирчин Т.Үйтүмэн  мөнгөн медаль авч байсан билээ.

Мөн дасгалжуулагч Мөнхжаргал, МҮОНТ-ийн спортын сурвалжлагч Баярсайхан, багийн эмч Насанбат нар үндсэн багтайгаа иржээ. Мөн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Банди, шүүгч Нандигжав нарын виз ч нааштай шийдэгдэж, багийн хоёр дахь хэсэг болох албаны хүмүүстэй ирэхээр болжээ.

 

 

 

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 05:48 | | уншсан: 535 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:





:-)